АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ

Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногт албан бичиг хүргүүлсэн. Уг асуудлаар Баасан гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.

Уг санал дүгнэлтийг энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлээд, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн