Цэс Close

Палинтлогчид 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олжээ

Палеонтологчид 80 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан уг үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олжээ. Тодруулбал, Аргентины Сан-Луис хотын Үндэсний их сургуулийн палинтлогичид эртний олдовын өлгий нутаг гэгддэг Ла Инвернадагийн ойролцоогоос тус олдворыг олсон байна. 

Судлаачдын үзэж байгаагаар тус олдвор нь Абелизаврид хэмээх үлэг гүрвэлийн төрөлд хамаарах бөгөөд тухайн үед дэлхийн хойд хагаст өргөн тархсан байсан тиранозавруудтай маш төстэй байжээ. Үүгээр зогсохгүй энэ амьтан хурц шүдтэй, асар том хумстай байснаас гадна түүний төрөл нэгтнүүд матар шиг сонсгол сайтай байх магадлалтай аж.  

Палинтлогчид уг олдвороо "Llukalkan Aliocranianus" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь мапуче хэлээр "айдас төрүүлэгч", "Aliocranianus" гэдэг нь латин хэлээр "ер бусын гавал" гэсэн утгатай гэжээ.

эх сурвалж: theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах