УИХ-ын гишүүдийн туслахаас Covid-19 халдвар илэрчээ
УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслахуудаас илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд дээрх хоёр тохиолдол өчигдөр буюу 2021.04.06-ны өдөр батлагдсан байна.
УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа бөгөөд Тамгын газраас ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил гэсэн чиглэлийг өгчээ.
Сэтгэгдэл үлдээх