Х.Баттулгын салхинд хийсгэсэн ТӨМӨР ЗАМ баригдсан бол Монголчууд Хятадын коксжих нүүрсний гол экспортлогч болох байсан
Оросын “Прайм” агентлагийн мэдээлэлд Орос улс Хятадын нүүрсний зах зээлийг бусад өрсөлдөгч нартаа алдаж байгаа талаар дурджээ. Хятадад коксжих нүүрсний импорт сүүлийн таван сарын хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь Монгол, Канад, АНУ-аас нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс Хятадын зах зээлд коксжих нүүрсний хамгийн том экспортлогч орон болжээ.
БНХАУ Австралийн нүүрсийг хориглосон шийдвэрээ цуцлаагүй бөгөөл улмаар Монголын импорт нэмэгдэж байгаа. Монголд 6.5 тэрбум тонн нөөцтэй “Тавантолгой” байгаа бөгөөд үүнийг 40 хувь коксжих нүүрс билээ.
Гэвч Монголд баялагаа бүрэн ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх чадал байхгүй. Тодруулбал “Тавантолгой”-н орд газар нь Хятадын хилтэй ойр хэдий ч төмөр зам байдаггүй учир нүүрсний нийлүүлэлт хангалттай байдаггүй гэж Прайм агентлаг нийтэлжээ.
Тус нийтлэлд “Тавантолгой”-н ордоос нүүрсийг экспортлохдоо ачааны машин ашигладаг. Энэ нь малын бэлчээрийг ихээхэн сүйтгэж байгаагаас гадна автомашины осол энд ойр ойрхон гардаг. Хэдийгээр Тавантолгой”-н орд газар нь Хятадын хилтэй ойр байдаг байдаггүй ч төмөр зам. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр,төмөр замыг ашиглалтад оруулснаар “Тавантолгой”-н ордоос нүүрс экспортлох хэмжээг жилд 30 сая тонн болгон нэмэгдүүлэх боломжтой гэсэн. “Тавантолгой”-гоос Хятадын хил хүртэлх 240 км төмөр замын салаа замыг 2022 онд барьж дуусахаар төлөвлөжээ” хэмээн бичжээ.
Эргэн сануулахад... 2012 онд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихаар төлөвлөж, их хэмжээний төсөв гаргасан. Гэвч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед Барилга, зам тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга энэхүү төмөр замын төслийг гадаадын компанитай нийлж “салхинд” хийсэн. Улмаар улсад 280 сая ам.долларын хохирлыг учруулсан. Хэрвээ тэр үед төмөр зам ашиглалтад орсон байсан бол Монголчууд өнөөдөр БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том, гол экспортлогч болох байсан юм.
Сэтгэгдэл үлдээх