Билл Гейтс болон Мелинда нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ
“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ.
Хосууд энэ талаар хосууд мэдэгдэхдээ “27 жилийн хугацаанд бид 3 сайхан хүүхэдтэй болж, дэлхий дахинд хүмүүст эрүүл энх, үр бүтээлтэй амьдрахад нь туслах санг үүсгэн байгуулжээ” хэмээсэн байна.
Мөн тэд бид энэ талаар маш удаан ярилцсаны эцэст тус шийдвэрийг гаргасан хэмээн Б.Гейтс твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Хэдийгээр тэдний гэр бүлийн харилцаа дууссан ч өөрсдийн байгуулсан “Bill and Melinda Gates” сангийн үйл ажиллагааг хамтран явуулах аж.
Тэд “Bill and Melinda Gates” санг хосууд 2000 оноос хойш удирдсан бөгөөд тус байгууллага нь хөгжиж буй орнуудад аюулт өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарын хөтөлбөрүүдэд голчлон чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Коронавирусний вакцин гарган авах, цар тахлын нөхцөлд нийгмийн илүү эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж олон зуун сая ам.долларыг энэ сангаас гаргаж байжээ.
"Forbes" сэтгүүлээс эмхлэн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Билл Гейтсийн хөрөнгө 130.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дөрөвдүгээрт жагсаж байна. Харин Мелинда Гейтс дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад өнгөрсөн онд 5 дугаарт жагсжээ.
эх сурвалж: bbc.com, dailymail.co.uk
Сэтгэгдэл үлдээх