Маунт Кроосыг нойргүй хонуулна гэжээ

Хуваалцах

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Челси”-“Реал Мадрид”-ын 2:0-ээр өндөрлөсөн тоглолтын өмнө Испанийн багийн герман хагас хамгаалагч Тони Кроос “Би хөлбөмбөгчийн 15 жилийн замналдаа тоглолтоос болж нойргүй хонож үзээгүй” хэмээн хэлсэн ажээ.

Тэгвэл Мадридын багийг хожсныхоо дараагаар “Челси”-гийн хагас хамгаалагч Мэйсон Маунт түүнд хэвлэлээр хариу үг дайсан байна.

“Реал Мадрид”-ын нэг тоглогч огт нойргүй хонож үзээгүй гэсэн байна лээ. Тэгвэл одоо бид нартай тоглосныхоо дараа бүх багаараа нойргүй хонох байлгүй. Бид өөрсдийгөө бүрэн шавхаж, үхтлээ тэмцлээ. Тэдэнд гоолын олон боломж ч үүсгэх бололцоог өгөөгүйг та бүхэн харсан. Бид үнэхээр сайн тоглож байна. Цаашид ч энэ чигээрээ сайн тоглох ёстой” хэмээн Маунт өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн