“Портлэнд”-ийг 42 хожно гэж байраа мөрийнд тавьжээ
NBA-гийн “Портлэнд”-ын нэгэн үнэнч фанат улирлын эхэнд багаа 42 ялалт заавал байгуулна гэж мөрий тавьжээ. Хамгийн гол нь мөрийнд өөрийнхөө байрыг тавьчихсан юм байна. Тэгээд багийнхаа гол тоглогч Дэмьен Лиллардад үүнийгээ дуулгасан байна.
“Дэйм, гуяны булчингийн гэмтэл чинь гайгүй юү? Залуус аа, энэ улиралд та нар 42 хожил авах хэрэгтэй байна аа. Тэгэхгүй бол би байраа алдах нь. Би та нарын үнэнч хөгжөөн дэмжигч болохоор харшид амьдарна уу, гудамжинд гарна уу, хамаагүй” хэмээн LordTreeSap хэмээх нууц нэртэй хэрэглэгч бичжээ.
Ингээд “Портлэнд” улирлын хамгийн сүүлчийн тоглолтдоо “Денвер”-ийг хожсноор хожлын тоогоо 42-д хүргэж, үнэнч фанатаа байртай нь үлдээж, мөн багагүй мөнгө хожиход нь тусалж чадлаа.
2012 оноос хойш “Портлэнд” плей-оффт шалгараагүй байсан бол энэ удаад эхний шатанд “Денвер”-тэй өрсөлдөхөөр болоод байна.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх