Цэс Close

Н.Түвшинбаярыг суллах шийдвэр гаргаж, хилийн хориг тавьжээ

Өнөөдөр МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар түүнийг суллах шийдвэр гаргасан бөгөөд түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнд хилийн хориг тавьжээ.

Эргэн сануулахад, олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Улмаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хориг шийдвэр гаргасан билээ.

Харин түүнд зодуулсан Э.Энхбатын хувьд өчигдөр ухаан орсон ч одоогоор  ярьж, хөл гараа хөдөлгөж чадахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах