Ковид-19 цар тахлаас шалтгаалан барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хуралдлаа
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 11 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэлхий нийтэд тархаад буй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 5 дахь удаагийн хурал зохион байгуулагдлаа.
Тус хурлаар Барилгын материалын ханган нийлүүлэгчидтэй хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцлээ.Ирэх 7 хоногт Цемент үйлдвэрлэгч, Арматур үйлдвэрлэгч, импортлогч нартай дахин хуралдаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Сэтгэгдэл үлдээх