Цэс Close

Канадын сургуулийн дотуур байрны дэргэдээс 215 хүүхдийн цогцос олджээ

Канадын Британийн Колумб мужийн Камлүүпс хотод орших сургуулийн дотуур байрны дэргэдээс 215 хүүхдийн цогцос олджээ. Хүүхдүүдийн цогцсыг задлан шинжлэхэд зарим нь дөнгөж гурван настай нь тогтоогдсон байна.

Энэ 215 цогцос бол Канадын уугуул иргэд болох индианчуудын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байсан хүүхдүүдийн цогцос аж. Уугуул иргэдийн хүүхдүүдийн дотуур байранд хүчирхийлэл,хэрцгийлэл, өлсгөлөн, гадуурхалт ноёлж, тус сургуулийн үйл ажиллагаагаа явуулсан 100 орчим жилийн түүхэнд 4000 гаруй хүүхэд амиа алджээ.

Тиймээс ч Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон нийтээс уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна.

“Камлүүпс дахь сургуулийн дотуур байрны дэргэдээс олон хүүхдийн цогцос олдсон тухай мэдээ сонсож, манай улсын ичгүүрт, жигшүүрт түүхийг эргэн сануулж буйд сэтгэл их өвдөж байна. Энэ гунигт мэдээ манай улсын хүн бүрийн сэтгэл зүрхийг өвтгөсөн биз ээ” хэмээн Жастин Трюдо мэдэгдлээ.

Канадын уугуул иргэдэд зориулсан тусгай сургуулийг өнгөрсөн зууны эхээр нээсэн бөгөөд 1996 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм. Уугуул иргэдийг хавчин гадуурхах, хэрцгийлэн хөнөөх ажиллагааны нэг хэсэг болсон энэхүү сургуульд өлсгөлөн, хүчирхийлэл, хэрцгийллийн улмаас олон зуун хүүхэд амиа алджээ.

2008 онд энэхүү тусгай сургууль нь олон хүүхдийн аминд хүрснийг Канадын төр засаг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйсан юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах