Цэс Close

Сергей Рябков: Америкчуудад Москвагаас хэд хэдэн таагүй дохио өгнө

ОХУ зургаадугаар сард болох Байден, Путин нарын уулзалтын өмнө АНУ-д таагүй дохио өгөх болно хэмээн анхааруулжээ.

Энэ талаар ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябко “Москвагаас хэд хэдэн таагүй дохио өгнө гэж Америкчууд бодох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр Орос улс хүний эрхийн зөрчлийн талаар ярилцахад бэлэн. Оросын тал Ерөнхийлөгч Байденаас Украины хил дээр НАТО, АНУ хоёр цэргээ төвлөрүүлж байгаа явдлыг асуух сонирхолтой байгаа гэжээ.

Сануулахад ирэх зургаадугаар сард Женевт болох АНУ болон ОХУ-н төрийн тэргүүнүүд уулзахаар болсон билээ. Тус уулзарлтаар АНУ-ын Ерөнхийлөнгч Ж.Байден Орос улс хүний эрхийг зөрчиж байгаа явдлыг АНУ хараад зогсохгүй гэдгийг мэдэгдэх болно” хэмээсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан юм.

эх сурвалж: theguardians

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах