ДЭМБ коронавирусний хувилбаруудыг Alpha, Beta, Delta хэмээн нэрлэлээ

Хуваалцах

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Covid-19”-ийн хувилбаруудад шинээр нэр өгөхөө мэдэгджээ.

Их Британи, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг оронд анх илэрсэн эдгээр хувилбарыг тодорхойлохдоо ДЭМБ цаашид грек цагаан толгойн үсгүүдийг ашиглана.

Тухайлбал, Их Британийн хувилбарыг Alpha, Өмнөд Африкийн хувилбарыг Beta, Браззилын хувлбарыг Гамма, Энэтхэгийн хувилбарыг Delta хэмээн тэмдэглэх аж.

Тийнхүү өөрөөр тэмдэглэснээр хэлэлцүүлэг хийхэд илүү хялбар болохоос гадна улс орны нэр хүндийг гутаахаас сэргийлнэ хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн