Гадаадад байгаа сонгогчдоос санал авч дуусчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа дуусчээ.
Тодруулбал, санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэж, Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөсөн юм.
Өнөөдөр 15:00 цагаас сонгогчдын санал авах ажиллагааны талаар ГХЯ мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл үлдээх