Дэлхийн толгой баян Жефф Безос долоодугаар сарын 20-нд сансарт ниснэ

Хуваалцах

Дэлхийн толгой баян, Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос долоодугаар сарын 20-нд дүү Маркийнхаа хамт сансарт нисэхээр болжээ.

Тэрбээр өөрийн Blue Origin компанийн бүтээсэн New Shepard сансрын хөлгөөр огторгуйд дүүлэх юм.

“Би таван настайгаасаа л сансарт нисэхийг мөрөөдсөн. Тэгвэл одоо долоодугаар сарын 20-нд дүүгийнхээ хамт сансарт нисэхээр боллоо. Энэ бол жинхэнэ адал явдал. Миний хувьд маш чухал үйл явдал” хэмээн 57 настай тэрбумтан өгүүлжээ.

Жефф Безостой хамт сансарт нисэх эрхийг дуудлага худалдаагаар хожих боломж бас байгаа юм байна.

Гэхдээ сансарт нисэхээсээ 15 хоногийн өмнө буюу долоодугаар сарын 5-нд Amazon-ий тэргүүний албан тушаалаа өгч, компанийнхаа Захирлуудын зөвлөлийн дарга болох бас нэгэн үйл явдал Безосыг угтаж буй ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн