Цэс Close

Казахстан Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Казахстан Монгол, Унгар, Тайландын вакцины гэрчилгээ бүхий иргэдийг Казахстан руу нэвтрэхийг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийг улсын эрүүл ахуйн ерөнхий эмч Ерлан Киясовын гарын үсэг зурсан тогтоолоор баталгаажуулсан байна.

Улмаар эдгээр орны иргэд вакцины гэрчилгээ, паспорт, тодорхойлолтоо үзүүлэн Казахстаны нутаг дэвсгэр рүү улсын хилээр нэвтрүүлэхийг автозамын боомтууд дахь эрх бүхий байгууллагууд, хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах