Цэс Close

78 улс Монголоос ирсэн хүмүүсийг хүлээн авахаас татгалзсан байна

Монгол Улс 6-р сарын 1-ээс хилээ нээж, гадаад ирсэн жуулчид хүлээж авахаар болсон. Мөн манай улсын иргэд ч Монгол улсын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн орнууд руу зорчих боломжтой.

Манай улс "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтаараа ч дэлхийд өндөр байр эзэлж байгаа ч шинээр бүртгэгдэх “COVID-19”-ийн халдварын тоогоор Ази тивдээ тэргүүлж байгаа юм. 

Ийнхүү хилээ нээсэн ч дэлхийн зарим улсууд иргэдээ Монгол улс руу зорчихгүй байхыг уриалснаас гадна манай улсын иргэдийг хүлээх татгалзаад байгаа билээ.

Одоогоор Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Израиль,Герман, Итали, Голланд, Португали, Испани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Канад,Аргентин, Чили,Австрали, Шинэ Зеланд зэрэг 78 улс орон  Монгол Улсаас ирсэн иргэдийг  хүлээн авахаас татгалзсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах