Цэс Close

Наадмыг цахимаар тэмдэглэж, хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зориулна

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгчээ. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон гэдэг мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө.

Тэрээр..."Ингэхдээ аймаг орон нутагт наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын зохион байгуулалттай холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд хэрэглэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах