Цэс Close

Ч.Болортуяа: Аймаг орон нутагт наадам зохион байгуулана

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийж байна.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа юм байна. Иймээс зарим төрлийн үйл ажиллагааг чангаруулах бөгөөд тухайлбал хоолны газрууд долоо хоног заалны үйлчилгээ хийхгүй. Түүнчлэн Эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нас баралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эмчилгээний тактикийг өөрчлөхөөр болсон гэдгийг дуулгалаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Өнөөдөр мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Ингэхдээ аймаг орон нутагт наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын зохион байгуулалттай холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд хэрэглэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах