С.Энхболд: Ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулна
Өнөөдөр "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо"-ны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд зарим Х.Булгантуяа гишүүний асуултад хариулсан юм.
Тэрээр "Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт зургадугаар сарын 10-наас эхэлсэн. Бид 14-37 долоо хоногтой жирэмсэн ээжүүдэд "Файзер" вакциныг хийж байна. Файзер вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийх Бид ДЭМБ-ын дэргэдэх вакцинжуулалт хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож зөвшөөрөл авсан. Тийм учраас 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоног сүүл ирэх долоо хоногийн эхээр эхлүүлэхээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх