Эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаагаа Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Хуваалцах

2022 оны АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх нийт 28 багийн хооронд сугалаа явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний эрхүүдийг одоогийн байдлаар Энэтхэг (зохион байгуулагч), Япон, Австрали, БНХАУ-ын шигшээ баг аваад байгаа билээ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан Улсын шигшээ багтай нэг хэсэгт орлоо.

АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 13-25-ны хооронд явагдах юм.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн