Роналдо: Бельгид баяр хүргэж, бүх багт амжилт хүсье!
Португалын шигшээ Бельгид 1:0-ээр хожигдсноор Европын АШТ-ээс хасагдлаа. Таван жилийн өмнө тус тэмцээнд түрүүлсэн багийн ахлагч Криштиано Роналдо ийн өгүүлжээ.
“Бид хүссэн амжилтандаа хүрч чадалгүйгээр хугацаанаасээ эрт тэмцээнийг орхилоо. Гэхдээ өөрсдийн тоглолт, зүтгэлээрээ бахархаж байна. Европын аваргаа алдраа хадгалан үлдэхийг бид хичээсэн. Мөн багийн залуус маань элэг нэгтнүүдээ урьдын адил сайхан тоглолтоор баясгаж чадна гэдгээ ч харууллаа.
Фанатууд маань биднийг эргэлзэж шүүмжлэлгүй, эцэлт цуцалтгүйгээр гайхамшигтай дэмжлээ. Харин бид энэ сэтгэлийнх нь хариуг барихыг хичээн тэмцлээ. Бид хүссэндээ хүрч чадаагүй ч гэлээ фанатуудынхаа гайхалтай дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлэхийг хүсч байна.
Бельгийн шигшээд баяр хүргэе. Тэмцээнд өрсөлдөөнөө үргэлжлүүлж буй бүх багт амжилт хүсье. Бид илүү хүчтэй болоод эргэн ирэх болно” хэмээн Роналдо өгүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх