Цэс Close

ЗГ: Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдуудын санал болгохоор хэлэлцэж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк улсад суух Элчин сайдад хотын дарга асан Г.Мөнхбаяр, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдад Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Лаос улсад суух Элчин сайдад Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ж.Бямбасүрэн, Унгар улсад суух Элчин сайдаар Хууль зүйн яамны дэд сайд С.Баатаржав нарын 25 Элчин сайдын нэрийг Гадаад харилцааны яамнаас оруулжээ.

Энэ онд гадаадын 10 гаруй улсад суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бол мөн л 10 гаруй оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл дараагийн Элчин сайд нарыг томилж чадаагүй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах