Цэс Close

Х.Нямбаатар: Торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн 50 хувийг нь өршөөнө

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ.

Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй. ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ.

Тэрбээр "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөж байгаа нь бусад хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн бухимдал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан.

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг энэ оны аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилсан үе шаттай болж байгаа.

Мөн торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөлөх зохицуулалтыг шинэ Зөрчлийн тухай хуулиар оруулж ирж байгаа. Үлдээд байгаа зөрчлийн шийтгэлээ цаг хугацаанд нь төлж бүгд хууль дүрмээ барьдаг эрх зүйн орчин үүсэх гэж байгаа юм" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах