Цэс Close

Жаир Болсонару: Бразилын шигшээ Аргентиныг 5:0-ээр хожоосой!

Америкийн цомын финалд Бразил-Аргентин шалгарсан. Маргааш өглөө Улаанбаатарын цагаар 08:00-д эхлэх тус тоглолтын талаар тэмцээний зохион явуулагч Бразил Улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару бодлоо хэлжээ.

Цар тахлын дэгдэлт ихтэй байх үед эх орондоо том тэмцээн явуулахыг Жаир Болсонару л хүссэн юм. Өөрт нь сайн сурталчилгаа болно гэж тооцсон ч байж болох талтай. Харин Бразилын шигшээ эхлээд тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн ч эцэстээ оролцоход хүрсэн билээ.

Жаир Болсонару Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандестай уулзахдаа ийн өгүүлжээ. “Аргентины Ерөнхийлөгчид хандаж би “Манай хоёр улсын хооронд огт дайсагналцаан байхгүй шүү” гэж хэлмээр байна. Ганц удаа дайсагналцаж байгаа нь энэ Америкийн цомын финал дээр. Би шигшээ багаа олон гоолын зөрүүгээр хожоосой гэж хүсч байна. Бразилын шигшээ өрсөлдөгчөө 5:0-ээр хожоосой. Харин тоглолтын дараагаар би тэмцээнд оролцохоор ирсэн Ерөнхийлөгч бүрийн хамгийн сайн найз нь болох болно” хэмээжээ. Аргентины Ерөнхийлөгч түүний эдгээр үгийг сонсоод ямар ч хариулт хэлэлгүй зүгээр инээмсэглэжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах