Цэс Close

ОУХМ Э.Билэгсайхныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын хүндийн өргөлтийн хүнд жингийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Э.Билэгсайхныг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлага, хамт олон хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр тус ангийн тамирчин бөгөөд саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаасан төдийгүй удахгүй болох Токиогийн олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.  

Уулзалтын үеэр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр Э.Билэгсайханд баяр хүргэж, Токиогийн олимпын наадамд Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулахыг хүсэн ерөөсөн бол Э.Билэгсайхан удирдлага, хамт олондоо хандан, үргэлж туслаж, дэмжиж байдагт талархаж явдагаа илэрхийлж, та нарынхаа итгэл найдварыг алдахгүй, бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, амжилт гаргахыг төлөө хичээнэ гэлээ.

Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, улсын найман удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин  тэрээр Дэлхийн цомын болон Азийн хошой аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах