Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлахаар болжээ.
Тодруулбал, Борис Жонсон болон Санхүүгийн канцлер Риши Сунак хоёр Эрүүл мэндийн сайд Сажид Жавидыг коронавирусний халдвар авсны дараа өөрсдийгөө тусгаарлахаар болсон байна. Үүнээс хэдэн цагийн өмнө тэд өөрсдийгөө тусгаарлалгүй өдөр болгон шинжилгээ өгнө гэсэн мэдэгдэл хийж байсан юм.
Их Британийн Эрүүл мэндийн сайд бямба гарагт буву энэ сарын 17-нд коронавирусийн шинжилгээ өгч улмаар хариу нь эерэг гарчээ. Үүнээс нэг хоногийн өмнө тэрээр “Downing Street”-д уулзалтад оролцсон тул Борис Жонсон, Риши Сунак хоёр хавьтал болсон байан.
Эх сурвалж: BBC
