Цэс Close

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын хугацааг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар товлоно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр энэ жилийн ЭЕШ-ын товын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар маргааш шийднэ гэж мэдээлсэн юм.

Тодруулбал, "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн байсан. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл үүссэн байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон болсон бөгөөд ЭЕШ зохион байгуулах багш нарын дунд өвчлөл их байсан учир тухайн цаг хугацаанд ЭЕШ авахад эрсдэлтэй байсан" гэлээ.

Мөн ЭМЯ, УОК-оос өгч байгаа мэдээллээр, 12-оос дээш насныхан болон насанд хүрэгчдийн 70-80 хувь нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэж эрсдэл багасаж байгаа учраас есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. Мөн наймдугаар сардаа багтааж ЭЕШ-ыг зохин байгуулна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах