Цэс Close

Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-д орсон өөрчлөлтүүд

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулсан. Энэ удаа Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-д ямар өөрчлөлт орсныг онцлон хүргэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй. “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоцикльтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2020 онд 506 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай байна. Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсчээ. Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9- 14 сая төгрөг болсон байна. 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрбээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай. “Херо энтертэйнмэнт” группийн 50 хувь, “Хүлэг контент” 100 хувь эзэмшдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах