Зүүн 4 замаас Багшийн дээд хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос 10 хоног хаана

Хуваалцах

2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлахаар болжээ. 

Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна. Хойшлуулашгүй уг их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн