Э.Цэндбаатар: Алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа
Монголын Боксын холбооноос ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан билээ.
Тус мэдээллийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа. Би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно" гэжээ.
Сануулахад, Монголын боксын холбооноос О.Тулга, Цэндбаатар нарын тулааныг ирэх сарын 3-нд Олон улсын боксын холбооныы дүрмээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх