Цэс Close

“Pandora Papers”-т Сү.Батболдыг хууль бус үйлдэл хийгээгүйг тусгажээ

“Pandora Papers”  жагсаалтад Монголын хоёр улстөрчийн нэр  оржээ гэсэн мэдээлэл өчигдрөөс түгэж эхлэв. Угтаа энэ жагсаалтыг зарлахдаа шинэ мэдээллээс гадна хуучныг  давхардуулан оруулж, үүндээ тайлбар хийсэн байна. Гэтэл Монголын хэвлэлийнхэн хуучин мэдээлэлд тайлбар хийснийг нь мушгиж ирээд мэдээлж эхэллээ. Улсынх  нь иргэн хар муу юманд ороогүй байвал талархах ёстой  байхад заавал буруу талаас нь мушгиж мэдээлж байгаа нь юуны учир вэ. Тухайлбал уг  жагсаалтыг зарласан  мэдээлэлдээ Монголын улстөрч Сү.Батболдыг улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байсныг дурдаад 2006 онд Лондонд хүүхдүүд нь суралцах үед байр худалдан авч, дараа нь зарсан байна. Энэ нь хууль ёсны дагуу худалдан авалт байсан талаар ч дээрх мэдээлэлд дурджээ. Мөн тэр үед Оффшорын хууль Монголд гараа ч үгүй байсан үе. Сү.Батболд улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлдэг байсан. 2017 онд Оффшорын хууль гарч оффшор компанид улстөрчид хувьцаа эзэмшихийг хориглосон болохоос түүнээс өмнө нэг, хоёрын зэрэг байр Монголын томоохон бизнес эрхлэгч авсан байсан эсэх нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

  Гадны мэдээлэлд итгэдэг хүмүүс хэрэв англи хэлтэй бол цагаан дээр хараар тодоос тод ойлгомжтой тайлбарууд бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл Сү.Батболд эрх мэдэлтэй байхдаа юм завшсан бол өөр хэрэг. Хувь бизнесмэн байхдаа хууль тогтоомж зөрчөөгүй бол гадаадад байр худалдан авах зэрэг бол гайхаад байх зүйл биш.  Тэрээр оффшорт ямар ч данс бүртгэлгүй байгаагаа албан ёсоор олонтаа баталж, баримттайгаар өгүүлж байсан. ICIJ оршил дээрээ оффшор компани ашигласан байна гэдэг нь өөрөө хууль бус үйлдэл хийсэн гэж заавал ойлгож болохгүйг ялгаж салгаад бичсэн байх юм. Ямартай ч өөрийгөө өмөөрөөд олигтой дуугараагүй Сү.Батболдыг дээрх жагсаалтын мэдээллээс харахад өнөөх олон удаа нааж бичээд, хардаж сэрдээд  байсан Оюу толгойтой ямар ч хамааралгүй болох нь ойлгомжтой боллоо. К2 гэж компани хөлсөөр гүтгэж байсныг  нь тодорхой харагдаж байна.  Энэ бүхэнд Сү.Батболд ч өөрөө буруутай. Учир нь тэрээр өөр лүү нь удаа дараа дайрсан гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдэд тайлбар өгөхгүй удсан.  Худал мэдээлэл, гүтгэлэг салхинд хийссэн хамхуул аятай л хаа сайгүй очиж байхад дор дор нь тайлбар өгчихсөн бол гүтгэгчид ингэтлээ гаарахгүй байсан болов уу.

Л.Мөнхзаяа 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах