Цэс Close

МУГТ Э.Цэндбаатар иргэншлээ сольж ДАШТ-д оролцох уу?

Дэлхийн аварга шалгаруулах 60кг-ийн жинд эрх авах тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар О.Тулгат нар өрсөлдөх байсан ч Э.Цэндбаатар товлогдсон өдөр ирээгүйн улмаас О.Тулгат 60кг жингийн төрөлд оролцохоор болсон билээ.

Тэгвэл Киргизстан улсаас Э.Цэндбаатарт ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан талаар цахим орчин шуугиж байна. Хэрэв энэхүү саналыг Э.Цэндбаатар хүлээж авбал тэрээр тэмцээнээс өмнө иргэншил өгч ДАШТ-ий 60кг жинд оролцох нөхцөлөөр хангагдах боломжтой болох аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнд 15 сая төгрөгийн цалин болон байраар хангах санал тавьсан байна. Мөн тус саналд МУГТ Э.Цэндбаатар хариу өгөөгүй байгаа аж. 

Улмаар цахим орчинд МУГТ Э.Цэндбаатарыг иргэншлээ сольж ДАШТ-д оролцох уу? гэсэн гэсэн хэлэлцүүлэг өрнөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах