Цэс Close

Нобелийн утга зохиолын шагналыг танзани зохиолчид олгохоор болжээ

Стокхолм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлажээ. Энэ жилийн Нобелийн шагналтнаар орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна тодорсон байна.

Түүнийг шагнал авсантай холбогдуулан Шведийн хааны академийн Нобелийн хорооноос Гурна "колоничлолын үр дагавар болоод соёл, тив хоорондын ёроолгүй ангалд орсон дүрвэгчдийн хувь заяаны талаар хувиршгүй, нигүүлсэнгүй ойлголттой байсныхаа төлөө" энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ хэмээн мэдэгджээ.

пост колоничлолын өнцгөөс бичдэг Африкийн алдартай зохиолчдын нэг Гурна нь уран зохиолын гараагаа 1987 онд “Орхиод мордсон дуртгал" романаараа эхэлж байсан бөгөөд нийтдээ арван номтой бөгөөд хамгийн алдартай нь Букерын шагналын жагсаалтад багтсан "Диваажин" (1994), "Далайн эрэг" (2001) романууд нь юм.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хамгийн сүүлд 35 жилийн өмнө буюу 1986 онд Африкийн зохиолч хүртэж байсан бөгөөд шагналыг Нигерийн зохиолч Воле Шойинкед олгож байсан түүхтэй аж. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах