Цэс Close

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарсан билээ. Гэвч хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд хохирогчийн ар гэрээс тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийн тулд нэмэлт байцаалтад буцаалгах хүсэлтээ прокурорын байгууллагад гаргажээ.

Улмаар прокуророос хүсэлтийг хүлээн авч, хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаасан байна. Ингэснээр хэргийг дахин шалгахаар болоод болж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж эхэлсэн байна.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах