Цэс Close

Ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлсөн нь өндөр зорилт

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр хуралдаж "Төрөөс мөнгөний бодлогын тараар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрллээ. 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.

Энэ үеэр тэрээр төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан талаар мэдээлжээ. Харин ирэх оны улсын төсвийн орлого 16 их наяд байхаар тусгасаныг нягталж, танилцаж байна гэлээ. Экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг, үүний 40 орчим хувийг нүүрсний эскпорт бүрдүүлдэг. Нүүрс энэ оны хувьд өнөөдрийн байдлаар 11 сая тонн экспортлогдсон байгаа, харин ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлсөн нь өндөр зорилт хэмээн харж байгаагаа хэллээ.

Мөн уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3,100 зээлдэгчид олгожээ. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон гэв. Ипотекийн зээлд 816 тэрбум төгрөгийг 10,839 иргэнд олгоод байгаа бөгөөд 2014-2015 оны үед хамгийн олон хүн буюу 10 мянган хүртэлх хүнд олгож байсан. Харин энэ оны хувьд есдүгээр сар гэхэд 10 мянга гаруй хүнд олгосон байгаа гэдгийг онцоллоо. Малчдыг дэмжих, хаврын тариалалт, малын гаралтай түүхий эд бэлтгэлд зориулсан хөдөө аж ахуйн зээлийг 328 тэрбум төгрөгийн зээлийг 20,000 зээлдэгчид олгоод байгаа хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өчээ.

эх сурвал: УИХ-ын ОНХХ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах