Цэс Close

Б.Лхагвасүрэн: Миний хүү “Хөгжлийн банк”-нд мэргэжилтнээс нь эхлээд ажиллаж байсан

Өнөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны үеэр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс “Таны хүү Хөгжлийн банканд газрын даргаар ажилладаг нь үү? Хэрэв энэ үнэн бол энэ ёстой байж болохгүй асуудал. Хөгжлийн банкыг шалгах байгууллага нь Монгол банк шүү хэмээнсэн юм.

Түүний асуултад Монгол банкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрын захирлаар томилогдсон юм билээ. Монгол банк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэр зааварт нь нөлөөлдөггүй. Хөгжлийн банкийг хэвийн ажиллах нь уу?, эрүүл байх нь уу?, ямар зүйл дээр анхаарч сэрэмжлүүлэхээр байна гэдгийг л дүгнэдэг” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах