Цэс Close

“Hyundai” компани хажуу тийшээ явдаг машин бүтээнэ

“Hyundai” компани байрандаа эргэдэг мөн бүх дугуй нь 900 эргээд, хажуугаараа зогсоол руу орж болдог технологийг танилцуулжээ. Энэ бүтээн байгуулалтыг Хьюндай Мобисын хэлтэс гүйцэтгэж байгаа гэж KCB мэдээлэв.

Дугуй бүрийг цахилгаан мотор, жолооны систем, түдгэлзүүлэлт, тоормосны систем бүхий тусдаа модуль эргүүлэх үүрэгтэй юм байна. Энэ шийдэл нь дугуйнуудын хооронд ямар нэгэн механик холболт хийх шаардлагагүй.

30° байдаг орчин үеийн машинтай харьцуулахад илүү маневрлах чадвартай болно. Энэ төслийг 2023 он гэхэд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өмнө нь “Tesla Model 3” Европын зах зээлд хамгийн их борлуулалттай машин болсон гэж мэдээлж байсан. Өмнө нь цахилгаан машин хэзээ ч борлуулалтыг тэргүүлж байгаагүй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах