Цэс Close

МИАТ: Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байхаар шийдвэрлэлээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу гаргажээ.

Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй байна.

Тиймээс дээрх өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газраа хандахыг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: МИАТ

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах