Цэс Close

Л.Отгонбаатар Үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдахаар болжээ

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.

Арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт болох тэмцээнд нийт 81 бөх бүртгүүлжээ.

Тэр дунд жүдо бөхийн Гавьяат тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар багтжээ.

Өнгөрсөн аравдугаар сард эхний тэмцээнээ зохиосон Үндэсний бөхийн мэргэжлийн лиг нь сар бүр болох бөгөөд тэмцээн бүрээс оноо цуглуулан чансаагаар эрэмбэ тогтоох юм.

Аравдугаар сарын тэмцээнд улсын харцага Т.Баасанхүү түрүүлж 1500 оноогоор чансааг тэргүүлж байгаа бол үзүүрлэсэн, улсын начин Н.Мустафа 900 оноотой удаалж байна.

Энэ удаагийн барилдааны дүрэмд өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөлт оржээ. Үүнд:

  • Барилдааны нийт хугацаа 10 минут
  • Барилдааны турш ямар ч барьц сонгохгүй (элэг бүс, сэнжиг; дан, давхар золгоо бүгд байхгүй)
  • Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгч бөхөөс 6 оноо илүү авсан тохиолдолд шууд давсанд тооцно

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах