КОВИД-19 халдварын эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь зохимжгүй байна
2-3 настнуудыг энэ сараас цэцэрлэгт хамруулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь хэлж байв.
Гэвч БШУЯ-наас дангаараа шийдвэр гаргах боломжгүй юм байна. Энэ асуудлаар Улсын Онцгой комисс ямар байр суурьтай байгааг Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Өвлийн улиралд ханиад томуу, КОВИД-19-ийн хавсарсан эрсдэл нэмэгдэх төлөв байгаа учраас энэ үед хүүхдийн цэцэрлэгийг эхлүүлэх нь зохимжгүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Уг асуудлыг Улсын Онцгой комиссоор хэлэлцэнэ, Засгийн газарт танилцуулна" гэв.
Сэтгэгдэл үлдээх