Цэс Close

Монголын төр нэг нүүртэй, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой

Цар тахлын өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд  зарим улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан,  12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсан бүртгэл судалгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд танилцууллаа.

Хууль бусаар  жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд цагдаагийн байгууллагаас  Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авсан байна.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа: Э.Одбаяр, Д.Монголхүү нар болон улс төрийн суулт хийж байгаад эмнэлгийн тусламж авч суултаа зогсоосон С.Жавхлан  нарын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг тодорхой хэмжээнд сайжруулах шаардлага байгаа талаар болон тайван жагсаал, цуглаан хийж буй иргэдийг хамгаалах, тайван замаар тухайн жагсаал, цуглааныг явуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Улсын Их Гишүүд Double standart-ыг хэрэгжүүлэх буюу эрх мэдэлтэн, иргэдэд адил тэгш хандах, харилцаа хандлага үзүүлэх, шаардлага тавих, жагсаал, цуглааныг зөвшөөрдөг Засаг дарга улс төрийн өнцгөөс шийдвэр гаргах магадлалтай учир энэ зохицуулалтыг өөрчлөх хэрэгтэй.

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй.  Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах