Цэс Close

Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, спортын салбарт амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Токио-2020 зуны олимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчид болох Токио-2020 паралимпын наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ,  Токио-2020 наадмын жүдо бөхийн хүрэл медальт, МУГТ М.Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Мөн Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгад гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгад гавьяат дасгалжуулагч, хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт гавьяат дасгалжуулагч, Токиогийн олимпийн мөнгөн медальт Саид Моллаейд гавьяат тамирчин, Токиогийн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатарт гавьяат тамирчин, Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяад гавьяат тамирчин цол тус тус хүртээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах