Наадмын найруулагчаар Н.Наранбаатарыг сонгожээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгосон байна.
Тэрбээр 2016, 2017, 2018 оны баяр наадмыг найруулж байсан туршлагатай. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас үндэсний баяр наадмаа тэмдэглэж чадаагүй учраас Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа
Сэтгэгдэл үлдээх