Цэс Close

“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт Монгол улсын 'ТОП-100' аж ахуйн нэгжээр шалгарчээ

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас хамтран 21 дэх жилдээ Монголын “ТОП-100 ААН”–ийг өргөмжиллөө.

Энэ жилийн Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан “Скайхайпермаркет” ХХК буюу Имарт 31-р байранд эрэмбэлэгджээ. 2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол 6 жилийнхээ ойн босгон дээр 31-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.

ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтийг товч дурдвал:

  • Борлуулалтын орлогын эрэмбээр 36
  • Татварын орлогын эрэмбээр 49
  • Хөрөнгийн эрэмбээр 48
  • Ашгийн хэмжээний эрэмбээр 39
  • Даатгуулагчийн тооны эрэмбээр 28

Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 2.500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгон ажиллаж байна.

Сонирхуулахад, ТОП-100 ААн-ийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг ба байгууллагуудыг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн үндсэн 5 шалгуураар жил бүр шалгаруулдаг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах