СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өндөр дээрээс амиа хорлох гэсэн хүүхдийг цагдаагийн алба хаагчид аварчээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 05 дугаар сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Уг дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс аварч байшингийн дээврээс аюулгүй буулган ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх