Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэжээ
Франц Улсын нийслэл Парис хотод UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурал зохион байгуулагдаж байна.
Уг хурлаар Хөвсгөл нуурыг UNESCO хүлээн авч бүртгэсэн тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрбээр "Хөх сувд хөтөлбөрийг дэмжиж, Хөвсгөл нуураа дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх