Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо амьсгал хураажээ
Япон Улсын Ерөнхий сайд асан Абе Шинзо амьсгал хураасан талаар NHK мэдээллээ. Тэрбээр өнөөдөр Японы баруун бүсийн нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байсан юм.
Тэрээр хүзүү болон цээжиндээ хүнд шархадсан бөгөөд цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмнэлэгт нас барсан талаар Японы Либерал ардчилсан намын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Эргэн сануулахад: Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан эрхэм юм. Тэрбээр эхлээд 2006-2007 онд, дараа нь 2012-2020 онд энэ албан тушаалыг хашиж байжээ.
2020 онд Абе Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байв. Гэвч тэрээр 67 насандаа ийнхүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдлаа.
Сэтгэгдэл үлдээх