Монгол хэл бичгийн дахин шалгалтыг маргааш зохион байгуулна
Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарлав.
Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар шалгалтын материал дээр ажиллана. Улаанбаатар хотын шалгалтыг Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулах юм байна. Суудлын хуваарийг ЭНД дарж, регистрийн дугаараар нэвтрэн харна уу.
Сэтгэгдэл үлдээх