Ч.Номин: Соёлын салбарын ажилтнууд нэмэлт урамшуулал авдаг болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.
· Кино, дуу дүрсний урлаг
· Дүрслэх урлаг
· Дуу хөгжим
· Хувцас загвар
· Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
· Утга зохиол, ном хэвлэл
Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа
Мөн Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд үйл ажиллагаа, гүйцэтгэлд тулгуурлан нэмэлт санхүүжилт авах боломжтой. Соёлын салбарын ажилтан төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас цалин нь 12 хувиар бага байна. Гүйцэтгэл дээр суурилсан цалин авдаг болсноор нэмэлт урамшуулал авдаг болно” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.
Сэтгэгдэл үлдээх