Цэс Close

О.Цогтгэрэл: Эрх баригчид сарын 60 долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа

Өнөөдөр 2022 намрын ээлжит чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2023 оны төсвийн төсөл, төсвийн төсөөлөл тойрсон асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Төсвийн байдал, сүүлийн хэдэн жилийн үзүүлэлтийг харахад Монгол Улсад дундаж давхарга гэж байхгүй болох нь. Ядуурал асар ихээр нэмэгдэх нь. Өдрийн 2 доллароос доошгүй орлоготой хүнийг буюу сарын 60 долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа.

Сарын 200 мянга+1 төгрөгийн орлоготой хүнийг Монголын Засгийн газар ядуу биш гэж үзэж байна. Энэ бүх бодлогуудын үр дүнд зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд ялж, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж байх үүднээс асар их халамжийн бодлогууд явуулсаар байгаад Монгол Улс өрийн хямралд орлоо. 

Дэлхийн банк Монгол Улсын өрийг ДНБ-ий 90 хувьтай тэнцэхээр болчихсон гэж байна. Бүх өрийг оруулж тооцохгүйгээр мэдээлж байна гэж байна.

Ирэх жил 10 их наядын өр нэмж тавихаар тоо харагдаж байна. Үүнээс талыг нь дотоодын зах зээлээс үнэт цаас гаргаж авна гэнэ. Бизнесүүдэд мөнгө очихгүй, Монгол Улсын эдийн засаг төржсөн, социалист, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна. Талыг нь дотоодын зах зээл дээрээс үнэт цаас гаргаж авна гэж байна. Би тоо баримт дээр нэлээн тулж ажиллана. Бизнесүүдэд мөнгө очихгүй байна. Бизнесүүд улам хатингарших нь. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын эдийн засаг төрөлжсөн эдийн засаг, социалист эдийн засаг, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна. Бид төсвийн хэлэлцүүлгүүд дээр санаа оноогоо хэлээд ажиллана" гэв.

Мөн 2020 онд эхлэхэд одоогийн эрх баригчид халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьсан. Халамжаас хөдөлмөрт төрийн бодлого яаж шилжсэн юм? Ямар алхам хийсэн бэ? Энэ талаар хуулийн төсөл нь өргөн баригдаагүй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн 31.10 дээр намын бүлгийн даргыг өөрчилсөн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан үүсгэсэн.  Маргаан үүссэнээр тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг тул Ардчилсан намын бүлгийн удирдлагыг өөрчилсөн шийдвэр хүчингүй гэх тайлбарыг хийж байсан. Тиймээс УИХ дав АН-ын бүлэг энэхүү асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дээр Маргаан шийдвэрлэх тухай хууль дээр маш тодорхой бичсэнээр, Дунд суудлын хуралдааны шийдвэр гарснаар тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг. Иймд одоо Ардчилсан намын бүлэгтэй холбоотойгоор хуулийн үйлчлэл зогсоогүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэдэг байр суурьт хүрчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах